Спорт
Манай байгууллага нь Зэвсэгт хүчний “Алдар спорт хороо”-той хамтран Биеийн тамир, спортын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу ажлын байрны онцлог нөхцөлтэй уялдуулан ажилтан, алба хаагчдын идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэн 7 хоног бүрийн мягмар болон пүрэв гаригуудад сагсан бөмбөг, волейбол, бадминтоны спортоор хичээллэж байна.
Түүнчлэн тус алба нь Батлан хамгаалах яамны харьяа байгууллагын аварга шалгаруулах волейболын тэмцээнээс 3 алт, бадминтоны тэмцээнээс 1 алт, дартсын тэмцээнээс 3 хүрэл, сагсны тэмцээнээс 1 хүрэл медалийг тус тус хүртэж байсан амжилтуудтай.