БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН СУРГУУЛЬ, ДАМЖААНЫ НЭГДСЭН СИСТЕМИЙГ ТУРШИЛТ ЭХЭЛЛЭЭ

“ЭХ ОРОНЧ МОНГОЛ-ИХ СЭРГЭЛТ”-ийн жилийн хүрээнд батлан хамгаалах салбарын гадаад, дотоодын академи, их, дээд сургууль, цэргийн дамжаануудад суралцуулах эрх зүйн баримт бичгийг шинэчлэн, сургалт, дамжааны мэдээллийг тэгш хүртээмжтэй хүргэх, сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх замаар нээлттэй, шударга зохион байгуулахаар Батлан хамгаалах салбарын сургууль, дамжааны нэгдсэн системийг туршилтын хугацаанд нэвтрүүлж байна.

Цаашид Батлан хамгаалах салбарын сургалт, дамжааны хуваарийн мэдээллийг https://surgalt.maf.gov.mn цахим системээр хүргэх тул алба хаагч та бүхэн тус системд нэвтрэн сургууль, дамжааны хуваарьтай танилцаж, өөрийн суралцахыг хүссэн сургалт, дамжаануудад хүсэлтээ цахим хэлбэрээр илгээх боломжтой болсныг мэдэгдэж байна.

Холбоо барих

  • Утас

    75700007

  • Имэйл хаяг:

    bza@mil.gov.mn

  • Хаяг

    УБ хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран 9/2 Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төвийн 4 давхар

Цаг агаар

More forecasts: Weather 30 days London
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2024 Хуулбарлахыг хориглоно.