ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТЫН ЗӨРҮҮГ БАГАСГАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛАВ.

                    Монгол Улсын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний дийлэнх хувийг  эрчүүд эзэлдэг. Тэд эх орондоо өргөсөн тангараг, хариуцсан ажил албандаа хүлээсэн үүрэг хариуцлага ихтэйгээс гадна гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хайр халамж, түшиг тулгуур билээ. Гэтэл монгол эрэгтэй хүмүүсийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс бага байгаа нь нийгмийн тулгамдсан асуудал болоод байна. Иймээс Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хорооноос Монгол Улсын Ерөнхий сайдын 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-г танилцуулж, ажил хэрэг болгох ажил орон даяар өрнөөд байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр Жендэрийн үндэсний хорооны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг Батлан хамгаалах яам болон харьяа байгууллагуудын албан хаагчдад уг төлөвлөгөөний дагуу эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх гарц, шийдлийн талаар танилцуулж, мэдээлэл хүргэж, харилцан санал солилцов.

Холбоо барих

  • Утас

    75700007

  • Имэйл хаяг:

    bza@mil.gov.mn

  • Хаяг

    УБ хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран 9/2 Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төвийн 4 давхар

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2024 Хуулбарлахыг хориглоно.