ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙНХЭН “ШОРООН ЗАМААСАА САЛЪЯ”

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ.

     Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн хэмжээнд өнгөрсөн онуудад “Эко орчин-Ногоон хөгжил”, “Модон жорлонгоосоо салъя” төслүүдийг амжилттай хэрэгжүүлж,  алба хаах ая тухтай, эко эрүүл орчныг бүрдүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ болж чадсан юм.  “Эко  орчин – Ногоон хөгжил” болзолт уралдааныг  хоёр жилийн хугацаанд  Монгол  Улсын  Ерөнхийлөгчийн  санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан зохион байгуулсан бөгөөд Хуурай замын цэргийн командлал, нэгтгэл, ангийн байрлалд 808 мянган шилмүүст болон навчит модыг үр, суулгацаар тариалж, 4 тонн олон наст зүлгийг суулгаж, хөрсний доройтлыг бууруулахаас гадна эрүүл эко орчныг бүрдүүлсэн юм.

       Болзолт уралдааны  эхний шатыг өнгөрсөн 11 дүгээр сард дүгнэж, шилдгүүдийг тодруулахад Зэвсэгт хүчний 167, 014, 186 дугаар ангиуд өөрсдийн гараар бүтээсэн ногоон байгууламжаараа тэргүүлж, шагнагдсан юм. 2025 онд энэхүү “Эко орчин-Ногоон байгууламж” болзолт уралдааныг дахин үргэлжлүүлэхийн сацуу түүнтэй зэрэгцүүлэн нэгтгэл, ангийн зам талбайг тохижуулах бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх “Шороон замаасаа салъя” төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ нь нэгтгэл, ангийн байрлалд байгаа сул шороон зам, талбайг ногоон байгууламжаар хучиж, стандарт шаардлагад нийцсэн авто болон явган хүний зам, мини цэцэрлэгт хүрээлэнтэй болгоход чиглэжээ.

      Үүний эхлэл болгож 2024 онд Зэвсэгт хүчний 119, 234, 336 дугаар ангиудын шороон замыг БХЯ, ЗХЖШ-ын дэмжлэгтэйгээр хатуу хучилттай болгон шинэчлэн сайжруулж, ногоон байгууламжийг ч зам дагуу шинээр байгуулаад байна. https://gsmaf.gov.mn/hztsk/onePost/2233

Холбоо барих

  • Утас

    75700007

  • Имэйл хаяг:

    bza@mil.gov.mn

  • Хаяг

    УБ хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран 9/2 Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төвийн 4 давхар

Цаг агаар

More forecasts: Weather 30 days London
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2024 Хуулбарлахыг хориглоно.