Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлал
“Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Хуурай замын цэргийн командлалын штабыг Төв аймгийн Зуун мод хотод шилжүүлэн байрлуулахаар шийдвэрлэж тус обьектыг 2,2 га газарт барьж байгуулсан юм.
2018 оны 4 дүгээр сард шавыг нь тавьсан энэхүү барилгын ажлыг Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, туслан гүйцэтгэгч компаниудын хамт жил гаруйн хугацаанд хийж, чанарын өндөр түвшинд гүйцэтгэн, ийнхүү хүлээлгэх ёслолын үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Хуурай замын цэргийн командлалын хамт олонд автобусны түлхүүр гардуулан өглөө.