САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Өнгөрсөн оны 11-р сард “ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ: ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛТ-2024” олон нийтийн хэлэлцүүлэг, нээлттэй өдөрлөгт 118 аж ахуй нэгж байгууллага оролцож, санал хүсэлтээ холбогдох албаныханд хүргүүлсэний дагуу Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын Сайдын 2024.12.16-ны 126 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл угсралт засвар үйлчилгээний хөлс тогтоох, хяналт тавих журмыг шинэчлэн боловсруулах” ажлын хүрээнд ажиллах Ажлын хэсгийн ээлжит хурал 2025.01.07-ны өдөр ХББОСЯ-ны хурлын танхимд болж өнгөрлөө. Энэ удаагийн хурлаар Ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудтай танилцахын зэрэгцээ цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.