ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА
БНХАУ-д амьсгалын замын цочмог халдварт өвчин тасралтгүй өсөх хандлагатай байна. Агаар дуслын замаар болон бохир гадаргуугаар дамжин халдварлагдах ХҮНИЙ МЕТАПНЕВМОВИРУС нь ихэвчлэн хүүхэд, өндөр настнуудад ханиад, бронхит, уушгины хатгалгаа үүсгэдэг амьсгалын замын вирус юм. Тус улсад томуугийн өвчлөл улирлын шинж чанартай тархалтын үед байгаа бөгөөд томуугийн вирусийн эерэг илрэлтийн хувь эрчимтэй нэмэгдэж байна.
Иймээс иргэд, олон нийт уг вирусийн халдвараас урьдчилан сэргийлж, амны хаалт зүүх, гарын ариун цэвэр сахиж, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх, биеийн дархлаагаа дэмжих зэргээр урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллага, УОК-оос анхааруулж байна.