“ЭХ ОРОНЧДЫН МӨНХ НОГООН ТӨГӨЛ”-Д МОД ТАРИЛАА.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол цэргийн нэгдсэн холбооноос төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтай хамтран Хужирбуланд байрлах 9 га талбайд байгуулж буй “Эх орончдын мөнх ногоон төгөл”-д мод тарих үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Үүний хүрээнд манай алба нь цэцэрлэгт хүрээлэнд үхрийн нүд, агч, гацуур, зэрэг 15 мод тарилаа.