МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ТББ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Г.БАТСҮХ ТОМИЛОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО.

                           МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Батсүх нь Нийслэлийн 22-р дунд сургууль, 47-р дунд сургууль, 1999 онд МУИС-ийг Эдийн засагч, мэдээлэл зүйч, 2011 онд Удирдлагын академийг Бизнесийн удирдлагын мэргэжлээр тус тус төгссөн.

2007 онд Монголын барилгын нэгдсэн портал  Barilga.mn сайт, 2010 онд Барилга.МН сэтгүүлийг үүсгэн байгуулсан. 2012-2014 онд БХБ-ын сайдын зөвлөлийн гишүүнээр, 2017 онд БХБ-ын сайдын орон тооны бус зөвлөхөөр, БХБЯамны дэргэдэх Ногоон барилгын зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж  байсан ба  Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг зохицуулалттай болгох судалгаа болон хуулийн төсөл боловсруулах, барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэгт ажилласан.

Тэрээр  Барилгын  норм  дүрэм,  стандартын  үзлэг  болон  Барилгын  материалын тохирлын  гэрчилгээ  олгох үйл  ажиллагааг  зохион  байгуулахад оролцож,  Барилгын  материал  үйлдвэрлэл,  Барилгын  үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн ажлын хэсгийн даргаар ажиллаж БХБЯамны захиалгаар хийгдсэн тусгай зөвшөөрлийн цахим программыг шинэчлэн сайжруулах ажилд оролцож ажилласан.

Өнгөрсөн хугацаанд барилгын салбартаа “Barilga expo”, “Барилга орон сууц” зэрэг үзэсгэлэн яармагууд, Барилгын ханган нийлүүлэгчдийн чуулган, Барилгын хөрөнгө оруулагчдын уулзалт, Барилгын маркетинг, Барилгын чанар аюулгүй байдал зэрэг олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан бөгөөд салбарын мэдээ мэдээллийг олон нийтэд түгээж, тулгамдсан асуудлыг шийвэрлэхэд дуу хоолойгоо хүргэж ирсэн.

Холбоо барих

  • Утас

    75700007

  • Имэйл хаяг:

    bza@mil.gov.mn

  • Хаяг

    УБ хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран 9/2 Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төвийн 4 давхар

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2024 Хуулбарлахыг хориглоно.