ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 326 ДУГААР АНГИЙН ЦЭРГИЙН ГАЛ ТОГООНЫ БАРИЛГА ТӨЛӨВЛӨСӨН ХУГАЦААНААСАА ӨМНӨ НОРМ СТАНДАРТЫН ДАГУУ БАРИГДАЖ АШИГЛАЛТАД ОРЛОО.
Батлан хамгаалахын сайдын 2024 оны А/102 дугаар тушаал, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2024 оны А/378 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн Цэргийн гал тогооны барилга угсралтын ажлыг Зэвсэгт хүчний 017 дугаар анги нь хийж гүйцэтгэн байнгын ашиглалтад орууллаа. Ийнхүү дээрх барилгын нээлтийн ёслол 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулагдаж, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Зэвсэгт хүчний Барилга инженерийн цэргийн удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан, Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр, ЗХЖШ-ын Материал техникийн газрын даргын орлогч хурандаа Ж.Баясгалан, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч дэд хурандаа Б.Гантөмөр, БХЯ-ны “Барилга захиалагчийн алба” ТӨААТҮГ-ын хяналтын инженер Б.Гэрэлцэцэг, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан бэлтгэлд байгаа хурандаа Ж.Дагдан нарын оролцов.