АЖИЛД АВАХ ТУХАЙ
АЖИЛД АВАХ ТУХАЙ
“Барилга захиалагчийн алба” ТӨААТҮГ-ын захиалагчийн хяналт хэрэгжүүлэх инженерүүд:
- Холбоо дохиоллын инженер,
- Цахилгааны инженер,
- Барилгын инженер,
- Ус хангамж, ариутгах татуургын инженер,
- Халаалт, агаар сэлгэлтийн инженер,
- Геодезийн инженер,
- Усны барилга, байгууламжийн инженер,
- Авто замын инженер,
- Дулаан хангамжийн инженер,
- Цахилгаан системийн автоматжуулалтын инженер,
- Сантехник, инженерийн байгууламжийн инженер,
- Барилгын эдийн засагч,
- Механик инженер.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
- Тухайн салбарт мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан байх,
- Компьютерын өргөн хэрэглээний программуудыг бүрэн ашиглах чадвартай,
- Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх,
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА
- Хувийн зохион байгуулалт сайтай, хөдөө орон нутагт томилолтоор ажиллах, багаар ажиллах, хариуцлага хүлээх, судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай,
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны А3 сертификаттай болон фидикийн сургалтад хамрагдсан бол давуу тал болно.
- Монгол Улсын Засгийн газар болон гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ.
- Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл
- Анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт Маягт 1)-ийн дагуу бүрэн бөглөсөн байх
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувь, хуулбарын хамт, холбогдох сертификат, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах
- Иргэний үнэмлэхний хуулбар
- “4х6” хэмжээтэй цээж зураг 2 хувь
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт (Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр, лавлагаа)-ын хуулбар