СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Батлан хамгаалах яам, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран тус албаны нийт ажилтан алба хаагчдад “Батлан хамгаалах салбарын шударга байдал, авлигаас урьдчилан сэргийлэх тухай” сэдвээр танилцуулга, сургалтыг явууллаа. Мөн “Засгийн газрын өргөдөл, гомдол хүлээн авах 11-11 төв”, “Авлигыг мэдээлэх утас 110” дугаарыг хэрхэн ашиглах талаар сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулав. Энэ үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ж.Мөнхжаргал тус байгууллагуудын удирдлагад байгууллагынхаа цахим хаяг, шилэн дансны мэдээллийг хэрхэн хөтлөх, ил тод байдлыг яаж хангах талаар зөвлөмж өглөө.